Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 35
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 35 хот
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолын биелэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/7 дугаар зүйлийн 7.3.15 дахь заалт:
”7.3.15.ус бохирдуулсны төлбөр.”
2/7 дугаар зүйлийн 7.4.17, 7.4.18 дахь заалт:
“7.4.17.хог хаягдлын үйлчилгээний хураамж;
7.4.18.байгалийн нөөц ашигласны төлбөр.”
3/8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг:
“8.7.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.17-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно.”
2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “аймаг, нийслэлийн” гэснийг “аймаг, нийслэл, сум, дүүргийн” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.8, 7.4.10, 7.4.12 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хог хаягдлын тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ