Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(965)
— 370 —

Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх заалтын “341,” гэсний дараа “35,” гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 10 дахь заалт, 10 дугаар зүйлийн 9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “олон нийтийн цагдаагийн ажилтан” гэснийг “олон нийтийн цагдаа” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалтын “35,” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын “олж тогтоох,” гэсний дараа “олон нийтийн аюулгүй байдал болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 8 (965)370-р хуудас