Цагдаагийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл.Цагдаагийн албаны хууль тогтоомж
2.1.Цагдаагийн албаны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль3, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль4, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“гэмт хэрэгтэй тэмцэх” гэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулахыг; 3.1.2.“нийтийн хэв журам хамгаалах” гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг;
3.1.3.“олон нийтийн аюулгүй байдлыг хангах” гэж хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Монгол Улсын Засгийн газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1993 оны 3 дугаарт нийтлэгдсэн. 3Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2004 оны 16 дугаарт нийтлэгдсэн. 4Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.