Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 17.1.2-т заасан эрүүл мэндийн алба мөн хуулийн 18.1.1-д заасны дагуу зохион байгуулна.” гэснийг “Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу байгуулагдсан гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба мөн хуульд заасны дагуу зохион байгуулна.” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын “байгалийн болон бусад гамшигт өртсөн” гэснийг “гамшиг болон аюулд өртсөн” гэж, “байгалийн гамшгийн” гэснийг “гамшгийн” гэж, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон,” гэснийг “гамшиг болон аюул тохиолдсон,” гэж, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтын “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” гэснийг “гамшиг болон аюул тохиолдсон” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 6 Индекс: 200003