Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(964)
— 283 —

У с цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1.4.“гамшгийн нөөц” гэж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахаар хадгалсан бараа, материалыг;”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын “байгалийн болзошгүй гамшиг,” гэснийг “аюул болон” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “байгалийн гамшиг” гэснийг “аюулт үзэгдэл, гамшиг” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын “байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг” гэснийг, мөн зүйлийн 7.2.2 дахь заалтын “байгалийн гамшгаас учирсан хохирлыг” гэснийг “аюулт үзэгдэл, гамшгийн хохирлыг” гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн “байгалийн гамшгаас сэргийлэх мэдээний” гэснийг “аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээний” гэж, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн “Байгалийн гамшгийн тухай” гэснийг “Аюулт үзэгдэл, гамшгийн тухай” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “байгалийн гамшгийн тухай” гэснийг “аюулт үзэгдэл, гамшгийн тухай” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтын “байгалийн гамшигтай холбогдсон” гэснийг “аюулт үзэгдэл, гамшигтай холбогдсон” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 7 (964)283-р хуудас