Ус бохирдуулсны төлбөрийн тухай
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 12.1.3 дахь заалт нэмсүгэй:
“12.1.3.ус бохирдуулсны төлбөрийн орлого.” 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, Усны
1Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Байгаль орчныг хамгаалах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.
тухай хууль, Татварын ерөнхий хууль3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль4, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“бохирдуулах бодис” гэж Усны тухай хуулийн 3.1.22-т заасныг;
3.1.2.“ус бохирдуулагч” гэж Усны тухай хуулийн 3.1.29-д заасныг;
3.1.3.“хаягдал ус” гэж Усны тухай хуулийн 3.1.24-т заасныг;
3.1.4.“ус бохирдуулсны төлбөр” гэж Усны тухай хуулийн 3.1.32-т заасныг;
3.1.5.”усны чанарын стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.21-д заасныг; 3.1.6.”хаягдал усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.25-д заасныг;
3.1.7.”ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.26-д заасныг;
3.1.8.”ариутгах татуурга” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.3-т заасныг.
4 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
4.1.Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна.
3Татварын ерөнхий хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 4Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны 41 дугаарт нийтлэгдсэн.
4.2.Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сав газрын захиргаа ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна.
4.3.Ус бохирдуулагчийн талаарх мэдээлэлд төлбөр төлөгчийн нэр, хаяг, байршил, ус бохирдуулагчийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, хаягдал усны эзлэхүүн, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ зэрэг татварын хяналтад шаардлагатай бусад үзүүлэлтийг тусгана. 4.4.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хаягдал ус хаях зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна. 4.5.Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журмыг энэ хуулийн 7.1-д заасныг үндэслэн Засгийн газар тогтооно.
5 дугаар зүйл.Төлбөр ногдох зүйл 5.1.Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан дараах хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна: 5.1.1.хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал ус; 5.1.2.ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодис- ын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал ус. 5.2.Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
6 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт 6.1.Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тогтооно:
6.1.1.хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг, эсхүл аюултай бохирдуулах бодис гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар;
6.1.2 хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар; 6.1.3.хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар. 6.2.Хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр усны хэрэглээний норм, хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно. 7 дугаар зүйл.Төлбөрийн хэмжээ, түүнийг төвлөрүүлэн зарцуулах
7.1.Төлбөрийн хэмжээг дараах хязгаарт багтаан тогтооно:
Бохирдуулах бодис Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/ доод дээд Жинлэгдэх бодис килограмм 100 500 Органик бодис килограмм 100 500 Эрдэс бодис килограмм 50 200 Хүнд металл килограмм 1000 5000 Аюултай бохирдуулах бодис грамм 1000 5000
7.2.Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи- эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
7.3.Төлбөрийн орлогыг Байгаль хамгаалах санд төвлөрүүлэн, усыг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна. 8 дугаар зүйл.Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
8.1.Ус бохирдуулагчийг дараах нөхцөлд төлбөрөөс чөлөөлнө:
8.1.1.хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр; 8.1.2.хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр.
8.2.Хот, суурин газраас бусад газар оршин суугаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийг төлбөрөөс чөлөөлнө. 8.3.Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно. 8.4.Энэ хуулийн 8.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг заасан журмыг Засгийн газар батална. 9 дүгээр зүйл.Төлбөрийг төлөх, тайлагнах
9.1.Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө. 9.2.Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:
9.2.1.сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн татварын албанд;
9.2.2.аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;
9.2.3.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15- ны өдрийн дотор гаргаж, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
9.3.Төлбөрийн тайлангийн маягтын загварыг татварын болон усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран батална.
10 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна: