Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “гамшигт өртөгсдөд анхны тусламж үзүүлэх, байгалийн гамшиг, гэнэтийн осол, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчинд нэрвэгдэгсдэд” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “аюул осол, сүйрэлд өртсөн, нэрвэгдсэн энгийн иргэнд” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэгсдэд” гэж, мөн зүйлийн 12.3 дахь хэсгийн “байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрэл тохиолдсон, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчин гарсан үед” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Номын сангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул,” гэснийг “гамшиг болон аюул,” гэж, мөн зүйлийн 20.5, 20.6 дахь хэсгийн “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед” гэснийг “гамшиг болон аюулын үед” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.