Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(964)
— 277 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.9 дэх заалтын “ган, зуд зэрэг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл, осол” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.6.б дэд заалтын “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хүн, мал, амьтныг аврах, нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх,” гэснийг “гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх,” гэж, мөн заалтын “гэнэтийн аюулын бусад үр дагаврыг” гэснийг “гамшгийн хор уршгийг” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Байгалийн аюул гамшиг,” гэснийг “Гамшиг болон аюул,” гэж, 13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох” гэснийг “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын “, урьдчилан сэргийлэх” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 7 (964)277-р хуудас