Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалтын “хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл” гэж, 251 дүгээр зүйлийн 251.2.2 дахь заалтын “нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол аюулын үед,” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул бий болсон үед,” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон,” гэснийг “Гэмт хэрэг гарсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон,” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.