Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “оролцогчид” гэсний дараа “, арбитрын ажиллагааны талууд,” гэж, “шүүгч” гэсний дараа “, арбитрч” гэж, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийн “болон” гэсний дараа “ арбитр,” гэж, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсгийн “албан тушаалтан” гэсний дараа “, арбитрч” гэж, 266 дугаар зүйлийн 266.1 дэх хэсгийн “албан тушаалтан” гэсний дараа “, арбитрч” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“35 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх
35.1.Арбитрын хэлэлцээртэй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.
35.2.Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд