Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(964)
— 229 —

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

ВЕКСЕЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Векселийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх” гэсний дараа “, арбитр” гэж, 2 дахь хэсгийн “маргааныг” гэсний дараа “шүүх, арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн “өмчлөгч” гэсний дараа “арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд” гэж, 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсгийн “шүүхээр” гэсний өмнө “арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2 дахь хэсгийн “Цахим хэлбэрээр” гэснийг “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр” гэж, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн “шүүхийн” гэснийг “шүүх, арбитрын” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 7 (964)229-р хуудас