Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(962)
— 146 —

Замын хөдөлгөөнй аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “энэ хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна.” гэснийг “шүүгч, эсхүл цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хуульд заасан шийтгэл оногдуулна.” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “нэг сарын хөдөлмөрийн

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “15.4.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1-д заасан хамтарсан баг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж, хуульд заасны дагуу тусламж, үйлчилгээ үзүүлнэ.”

2 дугаар зүйл.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 5 (962)146-р хуудас