Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(739)
— 1351 —

Ан агнуурын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай

гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах гэрчилгээ олгосон албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

39.2.Энэ хуулийн 39.1.2-39.1.6-д заасан зөрчлийг давтан гаргасан, эсхүл зохих зөвшөөрөлгүй, агнуурын нэн ховор болон ховор амьтан агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

39.3.Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч хууль бусаар агнуурын амьтан агнасан, барьсан этгээдийн ангийн зэвсэг, хэрэгсэл, агнасан, барьсан агнуурын амьтан, тэдгээрийн арьс, үс, мах, эвэр, заар, бусад түүхий эд болон олсон орлогыг хурааж, хууль тогтоомжийн дагуу холбогдох газарт ажлын 30 хоногийн дотор хүргүүлнэ.

39.4.Гэм буруутай этгээдийн хууль бусаар агнуурын амьтан агнах, барихад ашигласан автомашин, мотоцикл, тээврийн өөрөө явагч бусад хэрэгслийн жолоодох эрхийг байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчийн мэдүүлснээр олгосон эрх бүхий байгууллага нь хоёр жил хүртэл хугацаагаар хасаж болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

АН АГНУУРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр баталсан Ан агнуурын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Амьтны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Төрийн мэдээлэл · 2012 · № 22 (739)1351-р хуудас