Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:
“5/албадан сургалтад хамруулах.”
2/4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
“6.Хуульд өөрөөр заагаагүй бол албадан сургалтад хамруулах шийтгэл нь 16-56 цаг хүртэл хугацаатай байна.”
3/221 дүгээр зүйл:
“221 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөн мөшгисөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, албадан сургалтад хамруулна.
Тайлбар: -Энэ зүйлд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно.”
2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “эд зүйлийг хураах” гэсний дараа “, албадан сургалтад хамруулах” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “баривчлах” гэсний дараа “, албадан сургалтад хамруулах” гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх заалтын “22,” гэсний дараа “221,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.