Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай № 04
2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 04 хот
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Даваадоржийн Дэлгэрцогтыг чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 03 хот
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Далрайн Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Лхагвадоржийн Ариунаа, Лувсан-Очирын Дондог, Баатаржавын Лхагважав, Бат-Очирын Цэрэнбалтав, Чойгүнсэнгийн Чимидсүрэн, Мишигийн Энх-Амгалан нарыг тус тус томилсугай.
2.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.