Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх тухай № 02
33. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Дугаар 08 59
34. Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Дугаар 09 60
2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 01 хот
Хуулийн тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 02 хот
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Жигжидийн Үнэнбат, Хуягийн Ганбаатар, Ямааранзын Эрхэмбаяр, Дэмчигжавын Моломжамц, Чимидийн Энхбаатар, Дуламсүрэнгийн Нямаа нарыг тус тус чөлөөлсүгэй.