Хуулийн төсөл буцаах тухай № 82
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 82 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 17- ны өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 2.25 Индекс: 200003