Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(959)
— 50 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай

ирүүлсэн бол тус хороо тэдгээрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэж болно.

29.3.Нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооноос оруулсан томьёоллоор ил санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

29.4.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоол батлагдсанд тооцно.

29.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 2 (959)50-р хуудас