Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(958)
— 15 —

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 215

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 215 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7- д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, иргэдийг өвчлөхөөс сэргийлэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Бямба гараг бүрт ажиллуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2. 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасугай.

3. Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Нийгмийн

4. Энэ тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж

мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР
Төрийн мэдээлэл · 2017 · № 1 (958)15-р хуудас