Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(958)
— 9 —

Зарим хүмүүсийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 183

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 182 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Зэрэг дэв олгох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын зэрэг дэв олгох дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт Төрийн хууль цаазын шадар зөвлөх зэрэг дэв олгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 183 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Зарим хүмүүсийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Гочоогийн Банзрагч, Бямбын Мөнхтуяа нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
Төрийн мэдээлэл · 2017 · № 1 (958)9-р хуудас