Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 180
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Цэвэгмидийн Амгаланбаярт “Бригадын генерал” цол тус тус олгосугай.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 180 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өөр албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан Бямбын Мөнхтуяаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 181 хот
Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Улсын ерөнхий прокурорын санал болгож Улсын Их Хуралтай зөвшилцсөнөөр Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд тус тус томилсугай. МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ