Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(958)
— 6 —

Дипломат дээд цол олгох тухай № 173

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 173 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Дипломат дээд цол олгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж дараах нэр бүхий албан хаагчдад дипломат дээд цол олгосугай.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор: Цэндийн Мөнх-Оргил Монгол Улсын Гадаад харилцааны сайд Цэрэндашийн Цолмон Батлан Хамгаалахын сайд асан Раднаабазарын Алтангэрэл Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Лувсанцэрэнгийн Оргил АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Намнангийн Нямжав АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх Отгоны Дамбийням АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх Гозонгийн Жаргалсайхан АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх Бадарчийн Сувд АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор: Бадамдоржийн Батхишиг Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Төрийн мэдээлэл · 2017 · № 1 (958)6-р хуудас