Зарим хүмүүсийг шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 171
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 80 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Г.Мөнхцэцэг, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Н.Энхболд нараас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 171 хот
Зарим хүмүүсийг шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өөр албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Шаравын Баттогтохыг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны