Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
1/3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт:
“3.1.5.“ой, хээрийн түймрийг унтраах” гэж ой, хээрийн түймрийн үед шаталт, тархалтыг зогсооход чиглүүлэн явуулж байгаа үйл ажиллагааг.”
2/6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.7 дахь заалт:
”6.1.6.иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймрийг унтраах арга, ажиллагаанд сургах сургалт зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
6.1.7.ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд гамшгийн хэмжээнд хүргэлгүй шуурхай унтраах арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;”
2 дугаар зүйл.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4 дах заалтын “гал түймэртэй тэмцэх” гэсний өмнө “объектын болон ой, хээрийн” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Ой хээрийг түймрээс хамгаалах тухай” гэснийг “Ойн тухай” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтын дугаарыг “6.1.8” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалтын “гамшгийн хор уршиг гэж” гэсний дараа “Ойн тухай хуулийн 3.1.22-3.1.23-т заасныг болон” гэж нэмсүгэй.