Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(957)
— 2334 —

Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай № 155

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 79 хот

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 142 хот

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 9 дүгээр сарын 09-

ний өдөр Монгол Улсын Их Хуралд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ

Бүтэц, зохион байгуулалтын зардлын талаар

авах зарим арга хэмжээний тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Төсвийн тухай хуулийн 47.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 50 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн, мөн хэсгийн 3 дахь заалтын “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын” гэснийг “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын “Хууль зүйн” гэснийг “Хууль зүй, дотоод хэргийн” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ

1. Улсын Их Хурал болон Засгийн газрын шийдвэрээр төсвийн

зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдож гарсан төсөвт урьдчилан тусгах боломжгүй зардалтай холбоотой дараах асуудлыг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөр тасалбар болгон эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:

1.1. цалин хөлс, байр ашиглалттай холбоотой тогтмол

зардлын өр төлбөрийг барагдуулах;

1.2. байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь орон тооны

хамт цомхотгосны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал;

1.3. бүтцийн өөрчлөлттэй холбоотой шийдвэрийг зохион

байгуулах үүрэг бүхий комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны төсөвт тусгагдаагүй нэмэлт зардал, татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсан байгууллагын архив, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан бусад зардал.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан зардалд шаардагдах

хөрөнгө тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны батлагдсан төсөвт тусгагдаагүй тохиолдолд нэмж шаардагдах хөрөнгийг 2016 оны улсын төсвийн бүтцийн өөрчлөлтийн зардлаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоолын 1, 2 дугаар зүйлд заасан хөрөнгийг зориулалтын

дагуу зарцуулж, хуульд заасны дагуу тайлагнахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 155 хот

Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай

Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын

Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тусгай зориулалтаар 2017 онд угалз 68, тэх 75, халиун буга 32,

бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 хүртэл

Төрийн мэдээлэл · 2016 · № 48 (957)2334–2335-р хуудас