Монгол Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 78
гарал үүслийг нотлох баримт бичгийг 45 хоногийн дотор нөхөн гаргаж өгсөн бол хөнгөлөлттэй тариф хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд илүү төлсөн татварыг гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу буцаан олгоно.
2/31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг:
“31.3.Нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тарифт хамрагдахын
тулд мэдүүлэгч нь барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг гаалийн байгууллагад гаргаж өгнө.”
4 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 34
дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд доор
дурдсан агуулгатай 36.5 дахь хэсэг нэмсүгэй:
“36.5.Удирдах зөвлөлийн гишүүнийг гурван жилийн хугацаагаар
сонгох буюу томилно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болно.”
2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн
28.1.12 дахь заалтын “судалгаа, арга зүйн байгууллага,” гэсний дараа “төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12
дахь заалтын “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль” гэсний өмнөх “төрийн өмчит” гэснийг “төрийн өмчийн” гэж, 36 дугаар зүйлийн 36.5-36.11 дэх хэсгийн дугаарыг “36.6-36.12” гэж, 36.11 дэх хэсгийн 36.11.1-36.11.6 дахь заалтын дугаарыг “36.12.1-36.12.6” гэж, 36.12 дахь хэсгийн дугаарыг “36.13” гэж, 36.13 дахь хэсгийн дугаарыг “36.15” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14
дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.