Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(957)
— 2331 —

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1/4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэг:

“4.11.Хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч

энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7.2, 31.7.3-т заасан нотлох баримт бичиггүй бараанд энэ хуулийн 31.7.1-д заасныг үндэслэн нэн тааламжтай тариф хэрэглэнэ.”

2/31 дүгээр зүйлийн 31.7 дахь хэсэг:

“31.7.Барааны гарал үүслийг нотлох баримт бичиг нь дараахь

хэлбэртэй байна:

31.7.1.барааны гарал үүслийн мэдүүлэг буюу үйлдвэрлэгч,

худалдагч, экспортлогчоос барааны гарал үүслийн талаар тусгасан мэдээлэл бүхий үнийн нэхэмжлэх, тээврийн баримт бичиг;

31.7.2.барааны гарал үүслийг баталгаажуулсан мэдүүлэг

буюу тухайн улсын эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан гарал үүслийн мэдүүлэг;

31.7.3.барааны гарал үүслийн гэрчилгээ буюу барааны гарал

үүслийг гэрчилж, тухайн улсын эрх бүхий байгууллагаас тусгай маягтаар баталгаажуулан олгосон гэрчилгээ.”

3/31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэг:

“31.8.Гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны

жагсаалтыг Засгийн газар батална.”

2 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31

дүгээр зүйлийн гарчгийн “баримт” гэсний дараа “бичиг” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн

дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/4 дүгээр зүйлийн 4.5-4.7 дахь хэсэг:

“4.5.Нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын

жагсаалтыг Засгийн газар батлах бөгөөд уг жагсаалтад хамаарах улсын гарал үүсэлтэй бараа нь гарал үүслийг нотлох баримт бичигтэй байна.

4.6.Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад ороогүй улсын гарал

үүсэлтэй бараанд ердийн тариф хэрэглэнэ.

4.7.Энэ хуулийн 4.5-д заасан барааг гаалийн нутаг дэвсгэрт

оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрсөн өдрөөс хойш уг барааны

Төрийн мэдээлэл · 2016 · № 48 (957)2331-р хуудас