“АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж байх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай № 161
Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн ЗАРлИг
2016 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 159 хот
Улсын Дээд шүүхийн
Ерөнхий шүүгчийн албан тушаалд
томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол
Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тус
тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Улсын Дээд шүүхийн санал болгосноор Тугчин овогт Цэвэгмидийн
Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд
томилсугай.
Монгол Улсын ЦАХИАгИЙн
ЕРӨнХИЙлӨгЧ ЭлБЭгДоРЖ
Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн ЗАРлИг
2016 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 160 хот
Шүүхийн ёс зүйн хорооны даргыг томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,
Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийг
тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Норлоогийн Эрдэнэцогтыг Шүүхийн ёс зүйн хорооны даргаар
томилсугай.
Монгол Улсын ЦАХИАгИЙн
ЕРӨнХИЙлӨгЧ ЭлБЭгДоРЖ