Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай № 159
1.Чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул Дагвадоржийн Дулмаа, Цэндсүрэнгийн Отгонбаяр, Даваагийн Ганбаяр, Лхагвын Ганпүрэв нарыг даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Цэндийн Сүхбаатар, Төмөр-Очирын Батзул нарыг даатгуулагчийг
төлөөлсөн, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.
Монгол Улсын
ИХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД
Монгол Улсын ИХ ХУРлын ТогТоол
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 77 хот
Yндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их
Хурлаас ТОГТООХ нь:
1.“Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн
15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд
шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан
жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн хэсгийн “… нэг удаа …” гэсэн
нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн
“… Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх
нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэж
заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар
дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
Монгол Улсын
ИХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД