“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлах тухай № 71
Долоо хоног тутмын хэвлэл 2016 оны 12 дугаар сарын 21 № 47 /956/
Монгол Улсын Их Хурлын тогтоол
“АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж
байх тухай Засгийн газарт чиглэл
өгөх тухай 2327
Монгол Улсын Их Хурлын тогтоол
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”
батлах тухай
2313
ГарЧиГ
Монгол Улсын ИХ ХУРлын ТогТоол
812. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”
батлах тухай Дугаар 71 2313
813. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим
гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Дугаар 76 2324
814. Yндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар
дүгнэлтийн тухай Дугаар 77 2325
Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн ЗАРлИг
815. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан
тушаалд томилох тухай Дугаар 159 2326
816. Шүүхийн ёс зүйн хорооны даргыг
томилох тухай Дугаар 160 2326
817. “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж байх тухай
Засгийн газарт чиглэл өгөх тухай Дугаар 161 2327
818. Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай Дугаар 166 2328
Монгол Улсын ИХ ХУРлын ТогТоол
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 71 хот
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлах тухай
Эдийн засгийг сэргээх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай
хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Тэргүүн ээлжинд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Эдийн засгийг сэргээх чиглэлээр дараахь арга хэмжээг авч
хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/,
Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/-нд тус тус үүрэг болгосугай:
1/“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан
төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;
2/энэ тогтоолын хавсралтад заасан банк, санхүү, төсөв, бодит
салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтворжуулахад шаардагдах
хөрөнгийг гадаад, дотоод эх үүсвэрээс нэн даруй босгох арга хэмжээг авч
хэрэгжүүлэх;
3/эдийн засгийг сэргээхтэй холбоотой тэргүүн ээлжинд боловсруулж
батлуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Улсын
Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх.
3.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож, хугацаандаа
хэрэгжээгүй заалт бүрийг хариуцах албан тушаалтанд зохих хариуцлага
хүлээлгэж, хөтөлбөрийн явцыг хагас жил тутам Улсын Их Хуралд
танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк
/Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/-нд тус тус
үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их
Хурлын холбогдох байнгын хороодод даалгасугай.
5.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2014
оны “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”
Улсын Их Хурлын 34 дүгээр тогтоол, 2015 оны “Эдийн засгийн хүндрэлээс
гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 41 дүгээр
тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын
ИХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ЭДИЙн ЗАсгИЙг сЭРгЭЭХ ХӨТӨлБӨР
Зорилт, арга хэмжээ Хэрэгжүүлэх арга зам Хүрэх үр дүн Хугацаа Хариуцах этгээд
сТРАТЕгИ 1. МАКРо ЭДИЙн ЗАсгИЙг ТогТВоРЖУУлАХ БоДлого ХЭРЭгЖҮҮлЭХ
1.1.Улсын төсвийн алдагдлыг бууруулж, санхүүжилтийн
тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн бодлого
хэрэгжүүлэх: 1.1.1.Төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн
орлогын бааз суурийг өргөжүүлэх, үр дүнгээр санхүүжүүлэх,
төсвийн норм, нормативыг баримтлан хэмнэлтийн горимд шилжих; 1.1.2.“Үндэсний хэмнэлт”-ийн хөтөлбөр боловсруулж,
хэрэгжүүлэх; 1.1.3.Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад үр
ашгийн шинжилгээ хийж, сангийн зарцуулалтыг ард иргэдэд
нээлттэй, ил тод болгох; 1.1.4.Төрөөс захиалгаар гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрөө авч чадахгүй байгаа иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагын төлбөрийг барагдуулах; 1.1.5.Засгийн газрын үнэт цаасны арилжааг
тогтмолжуулах, Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх; 1.1.6.Дотоодын зах зээлийг тарифын болон тарифын
бус аргаар хамгаалах, дотоодын худалдан авалтыг
бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн орчныг бий болгох; 1.1.7.Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж,
олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах; 1.1.8.Байнгын болон түр ажлын байрыг тогтвортой
хадгалж байгаа аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор
дэмжих;
Монгол Улсын 2017
оны төсвийн тухай
хууль, Монгол Улсын
нэгдсэн төсвийн 2017
оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018- 2019 оны төсвийн
төсөөллийн тухай
хууль, Засгийн газрын
тогтоол, Сангийн
сайдын тушаал
Нэгдсэн төсвийн
алдагдлын
ДНБ-д эзлэх
хувийг бууруулж 2017 онд 9.9 хувиас
хэтрүүлэхгүй
байх
2017-2018
оны эхний
хагас жилд
Засгийн газар, Санхүүгийн зохицуулах
хороо
1.1.9.Концессоор хэрэгжсэн, одоо хэрэгжиж байгаа
төсөл, хөтөлбөрүүдэд шалгалт хийж, цаашид хэрэгжүүлэх
төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, хэрэгжүүлэх механизмыг хөрөнгө оруулагч нарт тодорхой болгох.
1.2.Төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, инфляцийн
тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгөний бодлого
хэрэгжүүлэх:
1.2.1.Активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх;
1.2.2.Эдийн засгийн бодит өсөлт, макро эдийн засгийн
тогтвортой байдлыг дэмжих хүүгийн уян хатан бодлого
хэрэгжүүлэх, банкны системийн шалгуур үзүүлэлтүүдийг зохистой түвшинд байлгах;
1.2.3.Валютын урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн
нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй байх, дунд, урт
хугацаанд валютын нөөцийг тогтвортой байлгах, хамгаалах зарчим баримтлах;
1.2.4.Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрлэлийг
дэмжих сан, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд
олгосон зээлийн ашиглалтад шалгалт хийж, дүгнэлт өгөх;
1.2.5.Орон сууцны 8.0 хувийн хүүтэй зээлийн
хөтөлбөрийг үргэлжлүүлж, ипотекийн зээлийн даатгалыг урт
хугацаат даатгалын бүтээгдэхүүний хэлбэрт шилжүүлэх;
1.2.6.Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон
төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын сан байгуулах;
1.2.7.Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг
хэрэгжүүлэх,экспортын даатгалын бүтээгдэхүүн бий болгох замаар экспортлогч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих.
Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын
тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн
тушаал
Гадаад валютын
улсын нөөцийг
нэмэгдүүлсэн
байх
2017 онд
Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах
хороо
1.3.Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, ойрын
хугацаанд төлөх гадаад өр төлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэх:
1.3.1.Алт хөтөлбөрийг шинэчлэн үргэлжлүүлэх;
1.3.2.Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад
бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх төлөвлөгөө
боловсруулж, хэрэгжүүлэх;
1.3.3.Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банкны
болзошгүй өр төлбөрийг судалж, эрсдэлээс сэргийлэх арга
хэмжээ авах;
1.3.4.Түншлэгч улс орон, олон улсын банк, санхүүгийн
байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг зохион байгуулж,
урт хугацаатай, бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр татах;
1.3.5.Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой
ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
1.3.6.Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж ажиллах;
1.3.7.Банк, санхүүгийн системийн ил тод, нээлттэй
байдлыг хангаж, гадаадын банкны салбар нэгж нээн
ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
1.3.8.Техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн,
хөрөнгө оруулагч нь тодорхой болсон бэлэн төслүүдийг бүх
талаар дэмжиж, хэрэгжилтийг эрчимжүүлэх;
1.3.9.Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг
хамгаалах талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын
тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн
тушаал
Гадаадын шууд
хөрөнгө оруулалт
нэмэгдэх, хөрөнгө
оруулагчид
урт хугацаанд
тогтвортой
ажиллах
нөхцөлийг
бүрдүүлэх
2017-2018
оны эхний
хагас жилд
Засгийн газар, Монголбанк
сТРАТЕгИ 2. ДУнД ХУгАЦААнД ЭДИЙн ЗАсАгТ БҮТЦИЙн ӨӨРЧлӨлТ ХИЙЖ, ТогТВоРТоЙ ӨсӨлТИЙг ХАнгАХ, ӨРИЙн ДАРАМТыг БАгАсгАХ
2.1.Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг
нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих: 2.1.1.Иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник,
технологийг нэвтрүүлж, дамжин өнгөрөх нислэгийн тоог
нэмэгдүүлж, навигацийн орлогыг өсгөх; 2.1.2.Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлэх,
хил орчмын төрийн байгууллага хоорондын уялдааг хангаж,
хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах; 2.1.3.Аялал жуулчлалын гол маршрутын зам дагуу түр
буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах; 2.1.4.Казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн
орчныг бүрдүүлэх; 2.1.5.Хурдан морины бооцоот уралдаан зохион
байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх; 2.1.6.Импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих; 2.1.7.Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний
хэрэглээг нэмэгдүүлэх; 2.1.8.“Атрын III аян”-ыг үргэлжлүүлж, үр тариа,
төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах; 2.1.9.“Малыг эрүүлжүүлэх” хөтөлбөрийг шинэчлэн эрх зүйн орчныг бий болгох; 2.1.10.“Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж,
хэрэгжүүлэх;
Засгийн газрын
тогтоол
Уул уурхайн
бус салбарын үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэн
байх
2017-2018
оны эхний
хагас жилд
Засгийн газар
2.1.11.Гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг
хөгжүүлэх;
2.1.12.Иргэдийг гадаад улсад тодорхой хугацаагаар
ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх;
2.1.13.Иргэдийг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах;
2.1.14.Олон улсын байгууллагаас гаргадаг зээлжих зэрэглэл, бизнес эрхлэлт, өрсөлдөх чадвар, хөрөнгө
оруулалтыг татах чадвар зэрэг индексүүдийг сайжруулах;
2.2.Бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон
төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх:
2.2.1.Таван толгойн бүлэг ордыг ашиглах, Таван
толгойн 450 МВТ-ын цахилгаан станц, Гацууртын алтны
орд, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ-ын өргөтгөл, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг
хэрэгжүүлэх;
2.2.2.Таван толгой-Гашуун сухайт, Нарийн сухайт- Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, Богд хан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх;
2.2.3.Эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай
ажиллагааг хангах хүрээнд цахилгаан станц, цахилгаан
дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг шинээр барих,
өргөтгөх ажлыг хэрэгжүүлэх;
2.2.4.Томоохон үйлдвэрлэл дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, төрөлжсөн кластерыг бий
болгох замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Улсын Их Хурлын
тогтоол, Засгийн газрын тогтоол
Дэд бүтэц, бүтээн
байгуулалтын
томоохон төслийг эрчимжүүлж, эдийн засгийн
бодит өсөлтийг 2018 онд 5.1
хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, шинэ ажлын
байр олноор бий
болгох замаар
ажилгүйдлийг
бууруулах
2017-2018
оны эхний
хагас жилд
Засгийн газар
2.2.5.Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон Улсын
нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөө боловсруулж, шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх.
2.3.Эдийн засгийн өсөлтийг дэмжих хариуцлагатай засаглалыг бэхжүүлж, хууль эрх зүйн тогтвортой орчныг
бүрдүүлэх:
2.3.1.Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсвийн
төсөл дэх үндсэн хязгааруудыг /төсвийн алдагдал, орлого, зарлага болон өрийн дээд хэмжээ г.м/ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэмэгдүүлэхгүй
байхаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
2.3.2.Төв банкны засаглалын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны удирдлагын хараат бус
байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг
сайжруулах, Монголбанкныүйл ажиллагааг илүү тодорхой
болгох чиглэлээр Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах;
2.3.3.Валютын урсгалыг зохицуулах харилцааг
сайжруулах зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, батлуулах;
2.3.4.Cанхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуурт
болгох, болзошгүй эрсдэлийг үнэлэх, хамгаалах, бодлогын
уялдааг хангах институт болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт
оруулах;
2.3.5.Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах
харилцааг боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг
бууруулах, засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулах, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг
нэмэгдүүлэх чиглэлээр Монгол УлсынХөгжлийн банкны тухай
хуулийг шинэчлэн батлуулж, бүтцийн өөрчлөлт хийх;
2.3.6.Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он
хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, батлуулах;
Монгол Улсын хууль,
Улсын Их Хурлын
тогтоол, Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын
тушаал, Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын
сайдын
тушаал
“Дэлхийн засаглалын үзүүлэлт”-ээр Монгол Улсын эзлэх байрыг
ахиулах
2017-2018
оны эхний
хагас жилд
Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах
хороо
2.3.7.Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, мэргэжлийн хяналт,
татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын
давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах;
2.3.8.Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд
төрийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг мэргэшсэн,
хариуцлагатай, цомхон, тогтвортой байх эрх зүйн орчныг
бүрдүүлэх;
2.3.9.Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино
хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр
олгох боломжийг бүрдүүлэх;
2.3.10.Ажлын байрны эрэлт, хэрэгцээнд үндэслэж
богино хугацаанд мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж,
ажиллах хүчийг бэлтгэх.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
Д/д
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн нэр
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үзэл баримтлал
Хариуцах байгууллага Хугацаа
1 Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
Монгол Улсын 2017 оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг түвшинд хүргэх
Засгийн газар
Улсын Их Хурлын 2016 оны намрын чуулган
2
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
Төсвийн сахилга батыг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох замаар өрийн дарамтыг бууруулах
Засгийн газар
Улсын Их Хурлын 2016 оны намрын чуулган
3
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулж, жижиг, дунд бизнесийн үйл ажиллгааг дэмжиж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх
Засгийн газар
Улсын Их Хурлын 2016 оны намрын чуулган
4
Активын удирдлагын институцийн тухай хуулийн төсөл
Арилжааны банкуудын оролцоотойгоор активын удирдлагын институц байгуулж, банкны системийн чанаргүй зээлийн хэмжээг бууруулах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах
Монголбанк Засгийн газар
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган