Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(955)
— 2283 —

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай № 70

8.3.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо тайлан, үнэлгээ,

санал, дүгнэлтийг хэлэлцэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах, ажлаа эрчимжүүлэх талаар чиглэл өгсөн тогтоол гаргаж болно.

8.4.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо шаардлагатай

гэж үзвэл энэхүү хөтөлбөрийн 8.3-т заасан асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 70 хот

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг

2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”

батлах тухай

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн

чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн

чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.

3.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн

чиглэл”-ийг баталсантай холбогдуулан хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 46 (955)2283-р хуудас