Засгийн газарт чиглэл өгөх тухай № 158
Монгол Улсаас Бүгд Найрамдах Армян Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Армян Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилсугай.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 158 хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн3 дахьзаалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Хөрс хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, нөхөн сэргээх
ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Ж.Эрдэнэбат)-т чиглэл болгосугай:
1. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль болон
холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд судалгаа хийж хуулиудын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, шинэчлэх;
2. Суурьшлын бүс, тариалангийн болон бэлчээрийн хөрсний
доройтолд дүгнэлт гаргаж хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх богино, дунд, урт хугацааны бодлогын нэгдсэн хөтөлбөр боловсруулан батлах, хэрэгжүүлэх;
3. Хөрс, бэлчээрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, жил
бүр бүртгэх;
4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр ашиглах
уламжлалт арга ажиллагааны дэвшилтэт хэлбэрийг хэрэгжүүлж, хөрс бэлчээр сайжруулах дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх;
5. Хөрс, бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээнд
зарцуулах зардлыг 2019 оноос эхлэн жил бүр орон нутгийн төсөвт тусгаж хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих;
6. Хөрс хамгаалах үндэсний өдөртэй болох;
Хоёр. “Хөрс хамгаалах өдөр” уул уурхай, газар тариалан, мал аж
ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох төрийн