Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(953)
— 2249 —

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай № 63

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 1,483.9 1,517.6 1,540.6

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд

эзлэх хувь 5.6 5.3 4.8

8

Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 22,363.7 22,889.5 23,903.1

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд

эзлэх хувь 84.4 79.9 74.9

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/

467.3 490.7 623.0

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд

эзлэх хувь 1.8 1.7 2.0

“

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 63 хот

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим

арга хэмжээний тухай

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д

заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 0-18 насны хүүхэд бүрд олгох мөнгөн тэтгэмжийг

дараахь байдлаар зохион байгуулж олгохыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

1/Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго

шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрд 2017-2019 онд сар бүр бэлэн мөнгөөр олгох;

2/энэ тогтоолын 1 дэх заалтын 1-д зааснаас бусад хүүхдэд

2019 оноос эхлэн нөхөж олгох;

3/энэ тогтоолын 1 дэх заалтын 2-т заасан нөхөж олгох

хүүхдийн мөнгөн тэтгэмжийн эх үүсвэрийг тухай бүр үе шаттайгаар Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлэх.

2.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 44 (953)2249-р хуудас