Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах тухай № 139
хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр
Отгонбатын Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа нарыг тус тус томилсугай.
2.Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр
Лувсандагвын Энхтайванг улируулан томилсугай.
3.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 139 хот
Цэцэрлэгийн хүрэлцээг
сайжруулах тухай
Боловсролын тухай хуулийн 40.2, Сургуулийн өмнөх боловсролын
тухай хуулийн 15.1-д заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах Тагнуулын ерөнхий газар эзэмшиж байгаа барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулан, үйл ажиллагааг нь эхлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт даалгасугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хүүхдийн цэцэрлэг
байгуулахад шаардлагатай зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд, цэцэрлэгийн тохижилт, үйл
ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.