Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл буцаах тухай № 60
2.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 59 хот
Хүний эрхийн Үндэсний Комиссын
даргаар томилох тухай
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн
5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Жамсрангийн Бямбадоржийг Монгол Улсын Хүний эрхийн
Үндэсний Комиссын даргаар томилсугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 60 хот
Монгол Улсын иргэний харьяаллын
тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн
төсөл болон холбогдох бусад хуулийн
төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны
өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт