Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(952)
— 2156 —

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай № 55

тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 55 хот

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр

томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь

хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Доржийн Одбаярыг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 56 хот

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс

чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2016 · № 43 (952)2156-р хуудас