Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 42
(951)
— 2141 —

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай № 05

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 129 хот

Нэр өөрчлөх тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1дэх хэсэг,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын нэрийг Үндэсний урлагийн

их театр гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААН, СПОРТЫН САЙД Ж.БАТСУУРЬ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 05 хот

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр

зүйлийн 31.6 дахь хэсэг ¯ндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж,

эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 12.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн

гишүүн Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг

/илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг

оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч,

иргэн О.Баясгалан оролцов.

Төрийн мэдээлэл · 2016 · № 42 (951)2141-р хуудас