Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(949)
— 2113 —

Тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлэх тухай № 90

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

732. Тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлэх

тухай Дугаар 90 2113

733. Хүүхдийн мөнгө олгох арга хэмжээний

тухай Дугаар 98 2114

734. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Дугаар 109 2115

735. “Боловсролын зээлийн сан” байгуулах талаар

авах арга хэмжээний тухай Дугаар 111 2116

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 90 хот

Тогтоолын үйлчлэлийг

түдгэлзүүлэх тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн

зохицуулалт батлах тухай” Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын үйлчлэлийг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлсүгэй.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, дүнг 2017

оны 7 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН
ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН
Төрийн мэдээлэл · 2016 · № 40 (949)2113-р хуудас