Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай № 49
Монгол Улсын ИХ ХУРлын ТогТоол
2016 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр Дугаар 49 хот
Yндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын
ИХ ХУРлын дАРгА М.энХБолд
Монгол Улсын ИХ ХУРлын ТогТоол
2016 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр Дугаар 50 хот
Yндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Yндсэн