Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай № 134
724. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн
батлах тухай Дугаар 134 2093
725. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар
зүйлийн 160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг
хянан шийдвэрлэсэн тухай Дугаар 09 2095
2016 оны 09 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр Дугаар 134 хот
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол
Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус
тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн
“Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 2005 оны 23 дугаар
зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр зарлигийн хавсралт
Зөвлөлийн дарга: -Хууль зүй, дотоод хэргийн сайд
Орлогч дарга: -Монгол Улсын Засгийн газрын хэрэг
эрхлэх газрын дэд дарга
Нарийн бичгийн дарга: -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөлийн
Ажлын албаны дарга
Гишүүдэд: -Улсын Дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн шүүгч; -Улсын Ерөнхий прокурорын орлогч; -Ерөнхий Аудиторын орлогч; -Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга; -Батлан хамгаалахын дэд сайд; -Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд; -Зам, тээврийн хөгжлийн дэд сайд; -Сангийн дэд сайд; -Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд; -Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд; -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд; -Эрүүл мэндийн дэд сайд; -Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн
дарга;
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн
дарга;
-Тагнуулын ерөнхий газрын дарга; -Цагдаагийн ерөнхий газрын дарга; -Хил хамгаалах ерөнхий газрын дарга; -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга; -Гаалийн ерөнхий газрын дарга; -Татварын ерөнхий газрын дарга; -Онцгой байдлын ерөнхий газрын дарга; -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга; -Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга; -Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга; -Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга;