Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(946)
— 2092 —

Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай № 48

2.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэгт болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэх, хэрэгжих хугацааг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хугацаанаас эхлэн тооцохоор тогтоосугай. 3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Үндэсний аудитын газарт тус тус үүрэг болгосугай. 4.Энэ тогтоолыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 48 хот

Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,831,706.2 сая /гурван их наяд найман зуун гучин нэгэн тэрбум долоон зуун зургаан сая хоёр зуун мянган / төгрөгөөр баталсугай. 2.Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,996,886.5 сая /дөрвөн их наяд есөн зуун ерэн зургаан тэрбум найман зуун наян зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 8.25 Индекс: 14003

Төрийн мэдээлэл · 2016 · № 37 (946)2092-р хуудас