Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн гарчгийн болон 1, 2 дахь хэсгийн “болон хөрөнгө оруулалтын” гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2017-2018 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
Төсвийн хүрээний мэдэгдэл
Төсвийн төсөөлөл
2016 он 2017 он 2018 он
1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 1.3 2.3 3.4
2 Хэрэглээний үнийн индексийн түвшин 7.0 7.0 7.0
3
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 5,348.2 5,878.9 6,783.4 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 22.1 22.9 24.7
4
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 9,694.4 8,415.1 8,844.1 - Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 40.1 32.8 32.2