Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(945)
— 1959 —

Хуулийн төсөл буцаах тухай № 35

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг,

74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг, 274 дүгээр зүйлийн 274.2 дахь хэсэг, 278 дугаар зүйлийн гарчиг, 278 дугаар зүйлийн 278.1, 278.2 дахь хэсэг, 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дахь хэсэг, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэг, 289 дүгээр зүйлийн 289.1 дэх хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 292 дугаар зүйлийн 292.1 дэх хэсгийн “цэргийн албан” гэснийг “цэргийн алба” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын

тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 01-ний өдөр Дугаар 35 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-

ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 01-ний өдөр Дугаар 36 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их

Төрийн мэдээлэл · 2016 · № 36 (945)1959-р хуудас