Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2016 оны 09 дүгээр Улаанбаатар
сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн
4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн “гавьяат цолтон” гэсний дараа “генерал цолтой цэргийн бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицер” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.9, 5.1.11 дэх заалтын “ахмад дайчин” гэсний дараа “генерал цолтой цэргийн бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицер” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын
тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 09 дүгээр Улаанбаатар
сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 62 дугаар
зүйлийн 62.1.4 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 414 дүгээр зүйлийн 414.1 дэх хэсгийн “цэргийн албан” гэснийг “цэргийн алба” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 172 дугаар
зүйлийн 172.4.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“172.4.6.энхийг дэмжих ажиллагаанд оролцох явцад үйлдсэн
гэмт хэрэгт тухайн цэргийн багийн захирагч, эрх бүхий албан тушаалтан;”
3 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын
тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.