Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(945)
— 1957 —

Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

тухай хуулийн гарчиг, 1 дүгээр зүйлийн “цэргийн албан” гэснийг “цэргийн алба” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын

тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН
ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын

тухай хуулийн гарчиг, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 2 дугаар зүйлийн гарчиг, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 2 дугаар бүлгийн гарчиг, 5 дугаар зүйлийн гарчиг, 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн гарчиг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.1.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн гарчиг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.4, 10.5, 10.6, 10.7 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсгийн “цэргийн албан” гэснийг “цэргийн алба” гэж, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль” гэснийг “Цэргийн албаны тухай хууль” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын

тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 43 дугаар

зүйлийн 43.3 дахь хэсгийн “цэргийн албан” гэснийг “цэргийн алба” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын

тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 36 (945)1957-р хуудас