Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
35.3.Офицер, ахлагчийн хувийн хэрэг нээгдмэгц офицер, ахлагчийн
үнэмлэх олгох бөгөөд үнэмлэх нь цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг батлах үндсэн баримт бичиг болно.
35.4.Цэргийн албанаас халагдаж байгаа офицер, ахлагчийн
үнэмлэхэд халагдсан тухай тэмдэглэл хийж хувийн хэрэгт нь хадгална.
35.5.Цэргийн жинхэнэ албанд эргэж орсон офицер, ахлагчид
үнэмлэхийг дахин олгоно.
35.6.Бэлтгэлээр халагдсан офицер, ахлагчид бэлтгэл офицер,
ахлагчийн үнэмлэх олгоно.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.
36 дугаар зүйл.Албан тушаалтан, иргэнд хүлээлгэх хариуцлага
36.1.Ажил олгогч байгууллага, цэрэг татлагын товчооны дарга,
гишүүд энэ хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, түүнчлэн цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан албан тушаалтныг нэг зуун хорин таваас хоёр зуун тавин нэгж, иргэнийг хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
36.2.Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл
авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
36.3.Албан тушаалтан, иргэн энэ хуулийн заалтыг зөрчсөн нь гэмт
хэргийн шинжтэй бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2016 оны 09 дүгээр Улаанбаатар
сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.