Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(944)
— 1895 —

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 46

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 46 хот

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх

асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2

дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар

дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл; 3/Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн

төсөл;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх

үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах

үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл; 7/Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл; 8/Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл; 9/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл; 10/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл; 11/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төсөл;

12/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуулийн төсөл;

13/Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл; 14/“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй

болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

15/Сонгуулийн тухай хуулийн төсөл; 16/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Ач санах тухай хуулийн төсөл; 18/Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хуулийн төсөл;

Төрийн мэдээлэл · 2016 · № 35 (944)1895-р хуудас