Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(944)
— 1846 —

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ
БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ
ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар

зүйлийн 43.3.8 дахь заалтын “заалдах” гэсний дараа “болон хяналтын журмаар” гэж, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтын “хэсэгт” гэсний дараа “давж заалдах болон хяналтын журмаар” гэж тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН
ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН
ЗАРИМ ЗҮЙЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД
ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн

татварын хэмжээ тогтоох тухай хуулийн 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 35 (944)1846-р хуудас