Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай № 34
2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 34 хот
Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг
томилох тухай
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2, 3
дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр
томилсугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2016 оны 7 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 4 хот
Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, 9.1, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”- ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг 1 дүгээр хавсралт ёсоор зохион байгуулан ажиллуулсугай.
2. Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим
агентлагийн орон тооны хязгаарыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
3. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий
бүдүүвч шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газар, Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг тус тус татан буулгасугай.
4. Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох
албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, холбогдох бусад сайд нарт даалгасугай.
5. Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн
өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загварыг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.
6. Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд
суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:
6.1. шинээр болон өөрчлөн зохион байгуулагдаж байгаа Засгийн
газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх;
6.2. хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь
100-гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) 1-тэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах;
6.3. Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат
дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан
агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь 7-гоос доошгүй байх чиглэл баримтлах;
6.4. Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн
нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардахгүй байх;
6.5. Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн
нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, албан хаагчийн болон тухайн агентлагийн харьяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж, гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хариуцсан чиг үүрэг, ажилтай давхардахгүй байх;
6.6. Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх
шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх, “Суудлын автомашины ашиглалтын талаар авах
зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11- ний өдрийн 184 дүгээр тогтоолд заагаагүй албан тушаалтан албан ажлын автомашин хэрэглэхгүй байх.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын агентлагийн
талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоол, “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын 1, 2, 3, 10 дугаар зүйл, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 201 дүгээр тогтоол, “Биеийн тамир, спортын хөгжлийн төв байгуулах тухай” Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 56 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН
Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал
Засгийн газрын
тохируулагч агентлаг
Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг
Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд
1. Тагнуулын ерөнхий газар
2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
3. Үндэсний хөгжлийн газар
1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд
4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 5. Онцгой байдлын ерөнхий газар 6. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 7. Стандарт, хэмжил зүйн газар
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд
2. Цаг уур, орчны шинжилгээний газар
Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд
8. Зэвсэгт хүчний жанжин штаб
Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
3. Гаалийн ерөнхий газар
4. Татварын ерөнхий газар
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
9. Цагдаагийн ерөнхий газар 10. Хил хамгаалах ерөнхий газар
5. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 6. Архивын ерөнхий газар 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 8. Гадаадын иргэн, харьяатын газар
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд
9. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар 10. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 11. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд
12. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд
13. Биеийн тамир, спортын газар 14. Соёл, урлагийн газар
Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
15. Иргэний нисэхийн ерөнхий газар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
16. Ашигт малтмал, газрын тосны газар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
17. Мал эмнэлэг, үржлийн газар
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд
Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
Засгийн газрын 2016 оны 4 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
№ Агентлагийн нэр Орон тооны
хязгаар
1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 37
2. Үндэсний хөгжлийн газар 55
3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 75
4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 129
5. Онцгой байдлын ерөнхий газар 105
6. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 36
7. Стандарт, хэмжил зүйн газар 123
8. Цаг уур, орчны шинжилгээний газар 54
9. Гаалийн ерөнхий газар 94
10. Татварын ерөнхий газар 110
11. Цагдаагийн ерөнхий газар 298
12. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 187
13. Архивын ерөнхий газар 82
14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 101
15. Гадаадын иргэн, харьяатын газар 130
16. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар 128
17. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
68
18. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 35
19. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
62
20. Биеийн тамир, спортын газар 41
21. Соёл, урлагийн газар 17
22. Иргэний нисэхийн ерөнхий газар 106
23. Ашигт малтмал, газрын тосны газар 185
24. Мал эмнэлэг, үржлийн газар 21
Засгийн газрын 2016 оны 4 дүгээр
тогтоолын 3 дугаар хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил (энэ баримт бичигт тодорхойлох стратеги, загварын
агуулгыг бичнэ);
1.2. Үндэслэл (энэ баримт бичгийг боловсруулах эрх зүйн
үндэслэлийг бичнэ);
1.3. Хууль тогтоомжийн орчин (хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль
тогтоомжийг тодорхой зааж бичнэ);
1.4. Арга зүй (хөтөлбөрийг боловсруулахад ашигласан арга зүйг
бичнэ);
1.5. Агентлагийн үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь (эрхэлсэн
сайдын өмнө тухайн агентлагийн хүлээх үүрэг, хариуцлага, ямар асуудлаар хэрэглэгчийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж бичнэ);
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч
(агентлагийн үндсэн хэрэглэгч болон үйлчлүүлэгчийг бүлгээр тодорхойлон зургаар үзүүлж, тэдэнд үзүүлэх үйлчилгээг бүлэг хэрэглэгчээр тодорхойлж бичнэ, гэхдээ зарим үйлчилгээний төрөл нь зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон ажилтны ажлын байрны тодорхойлолтод байх тул энд хураангуй байдлаар авч үзнэ).
Хоёр. Агентлагийн үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар (агентлагийн үйл
ажиллагааны мөн чанарыг хамгийн хураангуй байдлаар тодорхойлж бичнэ);
2.2. Тэргүүлэх чиглэл (агентлагийн үйл ажиллагааны тэргүүлэх
чиглэлийг бүлэглэн тодорхойлж, ач холбогдлын дарааллаар бичнэ);
2.3. Эрхэм зорилго (агентлагийн үйл ажиллагааны эрхэм зорилгыг
хамгийн товч, оновчтой хэлбэрээр бичнэ);
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт (агентлагийн үйл
ажиллагааны эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд ойрын жилд баримтлах стратегийн зорилтыг тодорхойлно. Гэхдээ энд салбарын стратегийн зорилт бус зөвхөн тухайн агентлагийн стратегийн зорилтыг тодорхойлно. Баримтлах зарчим нь стратегийн зорилтоос зохион байгуулалтын бүтцийн нэгж гардаг гэсэн онол, арга зүйг баримтална);
2.5. Үйл ажиллагааны гол зорилт (агентлагийн үйл ажиллагааны
стратегийн зорилт бүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлно. Үйл ажиллагааны гол зорилт нь ихэвчлэн бүлэг ажлын байрны зорилтыг тодорхойлох үндэслэл болдгийг анхаарах);
2.6. Үйл ажиллагааны зорилт (агентлагийн үйл ажиллагааны
зорилтыг зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлох, ажлын байрны тодорхойлолтод тусгахаар тэмдэглэнэ);
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар (агентлагийн эрхэм
зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтыг зураглан гаргаж харуулна).
Гурав. Агентлагийн бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион
байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
(агентлагийн стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим, эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим, үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим, бүтцийн хувьд энгийн байх зарчим, тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим, хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим, үйл ажиллагааны давхардалгүй байх, улс төржихгүй байх зарчмыг тус тус баримтална);
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
(стратегийн зорилтод тулгуурласан зохион байгуулалтын бүтцийн
нэгжүүдийн загвар гаргаж санал болгоно. Гэхдээ энд нэгжийн оноосон нэр хэрэглэхгүй, оноосон нэр нь сайдын тушаалаар батлагдана);