Онцгой албан татвараас чөлөөлөх тухай
2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар
төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН
2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 33 хот
Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн
үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь
хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Энхбаярын Батшугарыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн
Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.